Menu
Холбооны тухай

deeverassociationҮл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн Дээвэр нэгдсэн холбоо нь 2021 онд үүсгэн байгуулагдан удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, стратеги эрх зүйн хороо, гишүүнчлэл,  олон нийт, пр ар гишүүнчлэл хариуцсан хороо, ёс зүйн зөвлөл, сургалт хөгжүүлэлтийн хороо, хуулийн баг, ажлын албатайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Алсын хараа

Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэн дэлхийн жишигт хүргэн Монголын эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулж нийгэмд эерэг нөлөө үзүүлэх

Эрхэм зорилго

Үл хөдлөх хөрөнгийн салбарын ахицтай өсөлтийг хангуулах, бодлогын шинж чанартай асуудалд Гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэн зах зээлийн үр ашигтай, эрүүл хөгжилд дэмжлэг үзүүлэх

Үнэт зүйлс

  • Ёс зүй

  • Шударга байдал

  • Хамтын ажиллагаа

  • Инноваци Хүндэтгэлтэй хандлага

Холбооны баримтлах зарчим

  1. Монгол улсын хууль тогтоомжийг дээдлэх
  2. Олон улсад хэрэглэгдэх ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг холбоодын нийтлэг үндсэн ёс зүйг баримтлах
  3. Гишүүддээ үйлчлэх
  4. Нэгдсэн холбооны гишүүдийн эрх ашгийг дээдлэх
  5. Ил тод нээллтэй байх

Зорилго

  1. Гишүүдийн эрх ашгийг хамгаалж чадах хамгийн чадварлаг, хамгийн тогтвортой ТББ байх
  2. Салбарын мэргэжлийн арга зүй, үнэлгээг тогтоон, мэргэжлийн индексжүүлэлтийг хийх
  3. Салбарын ёс зүй, хэм хэмжээг тогтоох ёс зүйн код боловсруулах, нутагшуулах, мөрдүүлэх, хяналтын систем бий болгох
  4. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн боловсруулалтанд ажиллах, хууль батлуулахад оролцох, хэрэгжүүлэх
  5. Үл хөдлөх хөрөнгийн дата сан үүсгэх, бизнес уялдаа холбоог байгуулах, хамтын гүйлгээний систем бий болгох
Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Эрхэм хүндэт гишүүд, хамтран ажиллагч байгууллагууд аа,
“Дээвэр” нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийн хувиар та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Өнөөдрийн нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт мэргэжлийн зохион байгуулалт, хууль эрх зүйн тогтвортой орчин, хамтын манлайлал өмнөхөөс илүү чухал ач холбогдолтой болж байна. Бид энэ салбарын нэр хүндийг өсгөх, бизнесийн орчныг сайжруулах, гишүүдийн оролцоог бодитоор хангах шинэ үеийн бодлого, тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна.
Миний бүрэн эрхийн хугацаанд бид дараах чиглэлд төвлөрнө: 
•    Мэргэжлийн холбооны эрх зүйн статусаа баталгаажуулах
•    Нээлттэй, оролцоонд суурилсан шийдвэр гаргалтын платформ бий болгох
•    Салбарын зохицуулалт, журам хяналтийн орчинг оновчтой болгох
•  ҮХХ зуучлалын үндэсний форум болон олон нийтийн кампанит ажлаар дамжуулан нийтийн итгэлцлийг нэмэгдүүлэх
•   Гишүүдийн дуу хоолойг шийдвэр гаргалтад бодитоор хүргэх шинэ тогтолцоог бүрдүүлэх
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний оролцоо, хамтын ажиллагаа хамгийн чухал хөшүүрэг байх болно.
“Таны бизнес өсөх орчныг – хамтдаа бүтээе.”
Бид хамтдаа хариуцлагатай, нэр хүндтэй, тогтвортой салбарыг бүтээнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна.


Хүндэтгэсэн,
Б.Батгэрэл
“Дээвэр” нэгдсэн холбооны Ерөнхийлөгч

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Удирдах зөвлөлийн танилцуулга

Г.Ганбаяр

Удирдах зөвлөлийн гишүүн
Азийн топ пропертис ХХК

Б.Батмөнх

Удирдах зөвлөлийн гишүүн
Биг энд Бэст ХХК

Д.Мөнхтүвшин

Удирдах зөвлөлийн гишүүн
Эй би си проперти ХХК

А.Уянга

Удирдах зөвлөлийн гишүүн
Вертус проперти менежмент ХХК

Б.Бүжинлхам

Удирдах зөвлөлийн гишүүн
Ремон ХХК

Б.Солонго

Удирдах зөвлөлийн гишүүн
Улаач проперти ХХК

Б.Сарангоо

Удирдах зөвлөлийн гишүүн
Тэн пи экс пропертис ХХК

М.Болороо

Удирдах зөвлөлийн гишүүн
Грийн дроп ХХК

М.Мандах

Удирдах зөвлөлийн гишүүн
Проперти партнерс ХХК

Б.Батгэрэл

ҮХХБЭДНХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн
Платин сити ХХК

Г.Тэмүүлэн

Удирдах зөвлөлийн гишүүн
Монголиан классифайдс групп ХХК
Хороодуудын танилцуулга

Стратеги, Эрх зүйн хороо

Стратеги, Эрх зүйн хороо нь Үл Хөдлөх Хөрөнгийн салбарын богино, дунд, урт хугацааны стратеги бодлого, хөгжилийн чиглэл, төр хувийн хэвшилийн ирээдүйн уялдаа холбоо, салбарыг олон улсад таниулах, байр сууриа бэхжүүлэхэд хэрэгтэй бодлого, төлөвлөлтийг төлөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Гишүүнчлэл, Статистикийн хороо

Гишүүнчлэл, Статистикийн хороо нь Салбарт идвэхтэй үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн дунд ҮХХБЭДНХ-ны үйл ажиллагааг бүрэн таниулах, сурталчилах, гишүүн компанудын мэдээлэлийн санг боловсруулах, гишүүн компаниудын дунд арга хэмжээ зохион байгуулах, уялдаа холбоог сайжруулах, хамтын гүйлгээний системийг бий болгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Олон нийт, Пр Ар хариуцсан хороо

Олон нийт, Пр Ар харицсан хороо нь ҮХХБЭДНХ-ны гишүүд рүү чиглэсэн дотоод арга хэмжээг зохион байгуулах, гишүүдийн идэвхийг нэмэгдүүлэх болон олон нийтэд холбооны дуу хоолойг хүргэх, сурталчилан таниулах, соён гэгээрүүлэх үйл ажиллааг хэрэгжүүлнэ.

Ёс зүй хамтын ажиллагааны хороо

Ёс зүйн хамтын ажиллагааны хороо нь Үл Хөдлөх хөрөнгийн салбарт тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоо, ёс зүйн бодлого журам, хэм хэмжээ, гомдол санлын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Сургалт хөгжүүлэлтийн хороо

Сургалт хөгжүүлэлтийн хороо нь Үл Хөдлөх Хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журмын хүрээнд олгогдох эрх олгох сургалтуудыг төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.