Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж , бодлого зохицуулалтын бусад шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд салбарын эрх ашгийг төлөөлөн оролцох, гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дуу хоолойг эрх тэгш байдлаар нэгтгэн төрөөс холбогдох хууль тогтоомж боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.
Салбарын боловсон хүчний эрх олгох сургалт , мэргэжлийн түвшинг ахиулах сургалт семинарт оролцох , гишүүний хөнгөлөлт эдлэх боломжтой.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт хувь нэмрээ оруулсан ,улсын эдийн засгийг хөгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж байгаа агент , брокерийг салбарын холбогдох шагналд тодорхойлогдох
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын үйл ажиллагаа , онцлох үйл явдал , зах зээлийн бодлоготой холбогдолтой асуудлаар хурал уулзалтад оролцох , ҮХХБЭДНХ-р дамжуулан бусад гишүүн байгууллага, бизнес эрхлэгч нартай хамтын гэрээ , хэлэлцээр байгуулан ажиллах боломж