Menu

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын мэргэжилтний эрх олгох сургалт

Энэхүү сургалт нь Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа, явуулах гэж буй аж ахуйн нэгжүүдийн агент ажилтануудад зориулагдсан бѳгѳѳд энэхүү сургалтанд суусанаар зах зээлд ажиллах албан ёсны эрх олж авах болно. Салбарт ажиллах эрхийг зѳвхѳн Санхүүгийн Зохицуулах Хороо өгөх ба сургалт дууссаны дараа шалгалтыг давсан сурагчид ажиллах эрхийг 2 жилээр олгох ба 2 жил бүр дахин тодорхой журамд заасан шаардлагын хүрээнд дахин авч салбарт ажиллах эрхийг сунгаж явах болно. Тус сургалт нь Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа болно.

Сургалтын зорилго :                                                                                                                                        

  1. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнесийн ерөнхий ойлголт мэдлэгийг олгох
  2. Агентаар ажиллах хүмүүсийн мэргэжлээ гүйцэтгэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчин, тусгай ур чадварыг таниулах
  3. СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй байгууллага, мэргэжилтний заавал судлах багц мэдлэгийг олгох

Нийт 22 сэдвийн хүрээнд 22 цагийн сургалтын хөтөлбөр боловсруулагдах бөгөөд доорх бүтцээр агуулгаа хуваарилж цагийг нь төлөвлөсөн болно.

  • Үл хөдлөх хөрөнгийн салбарын суурь ойлголт, мэдлэг 60%
  • Дотоодын болон гадаадын үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн талаарх харьцуулсан мэдээлэл 10%
  • Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн болоход шаардлагатай ур чадвар 10%
  • Сургалттай холбоотой бодит жишээ, баримт 20%

Сургалт нь 3 өдрийн турш өглөө 08:30-17:30 хооронд онлайн, танхим 2 төрлөөр явагдана.