Menu

Комплаенс ажилтныг мэргэшүүлэх сургалт

ФАТФ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) олон улсын стандартын хүрээнд улс орнууд МУТСТ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах үүргийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-оос түүний зохицуулалттай мэдээлэх үүрэгтэй этгээд (МҮЭ) тус бүр МУТСТ үйл ажиллагааг хариуцсан комплаенсын ажилтныг томилон ажиллуулах журмыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.

МҮЭ-үүд нь чиг үүрэг, ажлын цар хүрээнийхээ хүрээнд эрсдэлээ бүрэн ойлгож, олон улсын зөвлөмжүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор зохицуулагч байгууллагаас шаардаж буй хууль журам, дүрмийг чанд сахиулан биелүүлэх тал дээр МУТСТ үйл ажиллагааг хэрэгжүүлэх комплаенсын ажилтнууд илүү нарийн мэргэших шаардлагатай байгаа нь СЗХ-ны хяналт шалгалт зохицуулалтын газраас гаргасан сургалтын хэрэгцээ, шаардлагаас харагдаж байна. Иймд бид МУТСТ үйл ажиллагаа хариуцсан ажилтнуудыг нарийн мэргэшүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан МУТС болон комплаенсын бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх урьдач нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж, системтэй, ахисан шатны мэдлэг олгож, улмаар мэдлэг бататгах тест шалгалтыг авч, сертификат олгох юм.


Сургалт нь 5 өдрийн турш өглөө 10:00-13:30 хооронд онлайнаар явагдана.