Монгол улсад ОУ-ын ФАТФ байгууллагаас хийсэн үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн үндсэн дээр комплаенсийн хэрэгжилт банкнаас бусад салбарт сул, Мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэхэд комплаенсийн талаар суурь ойлголттой байж, бүх нийтийн боловсрол чухал гэдгийг онцолсон нь энэ удаагийн сургалтын гол чиглүүлэг бөгөөд комплаенсийн зорилго, үүрэг, эрсдэлийн талаар мэдлэгийг олж авна.
Санхүүгийн салбарын бизнес нь итгэлцэл дээр тогтдог. Ёс зүй нь итгэлцэлийг бий болгодог. 2008 оны санхүүгийн хямрал нь ажилтнуудын ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой байсныг судалгаагаар тогтоон, Олон улсын банк санхүүгийн салбарын сургалтын байгууллагуудын сайн дурын зөвлөлөөс Дэлхийн улс орнуудын банк санхүүгийн байгууллагуудын заавал мөрдөх ёс зүйн зарчмыг тогтоон олон улсын стандартыг гарган, сургалтын агуулгыг дэлхий нийтээр мөрдөхийг уриалсан. Тиймээс олон улсын ёс зүйн сандарт зарчим дээр тулгуурлан ёс зүйн үндсэн ойлголтыг өгөхийн зэрэгцээ яагаад санхүүгийн салбарт ёс зүй чухал болохыг ойлгуулна. Түүнчлэн Монгол Улсад мөрдөгдөж буй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, журам, гарын авлагатай танилцахын зэрэгцээ мэдээллийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлын талаар анхан шатны мэдлэгтэй болно.